Мэндчилгээ

munkhbaatar

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслөөс хамтран  зохион байгуулж буй “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” бүс нутгийн сургалтанд оролцож буй салбарын инженер, техникийн ажилтан, албан хаагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

НҮБ-ын Парисын хэлэлцээрт нэгдэн орсон Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14%-иар бууруулах үүрэг хүлээсэн. Энэхүү үндэсний тодорхойлсон хувь нэмэрт барилгын салбар 830 мян.тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан билээ.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нөөцийн хэмнэлттэй тогтвортой ногоон хөгжлийн зорилтыг бид мөн дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах, барилгад сэргээгдэх эрчим хүч хэрэглэх чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Та бүхний энэ удаагийн сургалтаас олж авах мэдлэг нь Барилгын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” болон бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт туссан эрчим хүчний чиглэлийн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж бас найдаж байна.

Энэ сургалтаар Та бүхэн мэдлэг мэдээллийн хүрээгээ тэлж, аймаг, орон нутгийнхаа барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан, амжилттай хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна. Ингээд ногоон хөгжлийн төлөөх та бүхний их үйлсэд амжилт хүсье.

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

tle

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарт 1998 оноос эхлэн техникийн туслалцаа, хамтын ажиллагааны үе шаттай төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажилласаар ирсэнд Эрчим хүчний зохицуулах хороо талархалтай ханддаг билээ.

Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг 2019-2021 оны хооронд хэрэгжүүлэхээр Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Монгол улсын Эрчим хүчний яам төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж Хороо дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

Тус төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах, барилгын салбарт ИТА нарыг сургаж, чадавхыг бэхжүүлэх, Барилгын засвар, шинэчлэлийн загвар төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад тодорхой дэмжлэг болсон гэж үзэж байна.

Бүсчилсэн сургалт-Зөвлөгөөний хүрээнд  дээрх төслийн үр дүнг таниулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудыг мэдээлэл зөвлөмжөөр хангахад чиглэсэн өргөн хүрээний мэдлэгийг хуваалцах юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавх бэхжих, тусгай зөвшөөрөл, үнэ тарифын зохицуулалт, эрчим хүчний хэмнэлт, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, Зохицуулах зөвлөлүүд, бусад орон нутгийн захиргааны байгууллагууд, ТЗЭ-чид бүрэн мэдээлэл авч цаашид бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.

Цаашид Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан аймаг, нийслэлийн Засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэх, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогт тохирсон эрчим хүч хэмнэлтийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай хамтран ажиллахыг сургалтад оролцогчдоос хүсэж Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

ЭХЗХ-ны дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Удирдахуйн ухааны доктор, Зөвлөх инженер А.Тлейхан

Dunja Hoffmann

Төслийн удирдагч Дуня Хоффманн

Сургалтад оролцогч та бүхнийг амрыг эрье, Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хэмжээнд эрчим хүчний хангамжийн хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ үед барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт нь хамгийн их яригддаг сэдэв болоод байна. Гэхдээ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт энэ сэдэв илүү том цар хүрээтэй яригдах нь зүйн хэрэг юм. Сайн дулаалгагүй бол өвлийн улиралд хүйтэн барилга байшин, гамшиг бүхий агаарын бохирдолтой байна гэсэн үг бөгөөд энэ нь хүүхэд, ахмад настнуудад нэн аюултай төдийгүй хүн бүрт хор хөнөөл учруулдаг. Үүнийг сайжруулж, илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэх нь Улаанбаатар хотын нэн тэргүүний зорилтуудын нэг юм. Хүндрэлтэй байдлыг шийдвэрлэхийн тулд НЗДТГ, Эрчим хүчний яамтай нягт хамтран ажиллаж энэхүү төслийг боловсруулсан. Төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC) болон Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) санхүүжүүлсэн.

Бид энэ цуврал бүсийн сургалтаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ GmbH) байгууллагаас 2018-2022 оны хооронд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг танилцуулах боломжтой болсондоо баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь өмнөх үйл ажиллагаа дээр тулгуурлаж байгаа тул SDC-ээс санхүүжүүлсэн “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 2” (PIE2) болон Германы Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол дах барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (EEP) гэсэн хоёр төслийг нэгтгэсэн. Хоёр төсөл хүчээ нэгтгэж, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэлтийн янз бүрийн түвшинд дөрвөн үндсэн сэдвээр хамтран ажилласан юм.

Янз бүрийн түвшинд ажиллах нь бүтцийн өөрчлөлтийг зөвхөн нэг цэгт хийдэггүй, өөр өөр өнцгөөс, нийгмийн бүхий л төлөөллөөс эхлүүлэх шаардлагатай байдгаас улбаатай. Энэ төсөл нь эрчим хүчний салбарт 27 жил үргэлжилсэн Монгол-Германы хамтын ажиллагааны цуврал төслүүдийн үргэлжлэл болж, барилга байгууламжийн үр ашиг бага, агаарын бохирдол их зэрэг хүндрэл бэрхшээл нь хамгийн ихээр харагдаж буй Улаанбаатар хотод хэрэгжсэн. Үүний үзэл баримтлалын үндэс нь Ховд, Завхан аймагт хэрэгжсэн “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 1” (PIE 1) төслийн эхний үе шатаас урган гарсан. Иймд төслийн ахисан үр дүнгээ аймгуудад хүргэж байгаадаа баяртай байна.

Сургалтад бид энэхүү цогц тогтолцооны талаарх өөрсдийн үзэл бодлоо танилцуулж, хэлэлцүүлэхээр янз бүрийн оролцогч талуудын төлөөллийг ороолцуулж байна. Хоёр өдрийн турш бид төслийн үр дүнг үзүүлээд зогсохгүй, эрчим хүчний илүү тогтвортой шийдэл нэн шаардлагатай байгаа Монгол улсад үр дүнг хэрхэн урт хугацаанд тогтвортой байлгах талаар Монголын оролцогч талуудад урам зориг өгч, удирдан чиглүүлэхийг хүсэж байна.

Тухайлбал, бид засвар шинэчлэл хийгдсэн нэг барилга нь өөр нэг барилгад шаардлагатай дулааны эрчим хүчийг чөлөөлж чаддаг гэдгийг харуулсан. Иймд, хэмнэж чадсан эрчим хүчээ илүү олон барилгад зарцуулж, нүүрсээр ажилладаг дулааны станц шинээр барихаас хамтдаа сэргийлцгээе.

Үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа!

Доктор Дуняа Хоффманн

GIZ төслийн захирал

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (EEP)

“Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 2” (PIE2)

Бүсийн сургалтын зорилго, чиглэл

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэгч талуудын чадавхийг бэхжүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжсэн GIZ-ийн “Монгол дахь Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хамтран зохион байгуулагч

- Барилга, хот байгуулалтын яам
- Эрчим хүчний зохицуулах хороо
- GIZ -ийн ``Монгол дахь барилга байгууламжийн
эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь`` төсөл
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газар болон зохицуулах зөвлөл
- Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон зохицуулах зөвлөл
- Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар болон зохицуулах зөвлөл
- Төв аймгийн Засаг даргын тамгын газар болон зохицуулах зөвлөл
- Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон зохицуулах зөвлөл
- Нийслэлийн захирагчийн ажлын алба
- Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлүүд

Хамрах хүрээ

- Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чадавх бэхжүүлэх, сургалт, арга хэмжээг Баруун бүс, Хангайн бүс, Төв-Өмнөд бүс, Зүүн бүс, Улаанбаатар хотын хэмжээнд 5 бүсэд хуваан зохион байгуулах бөгөөд 21 аймаг, нийслэлийн ЗДТГ, Зохицуулах зөвлөлүүд, орон нутгийн холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ТЗЭ-чид хамрагдна

Модератор

З.Цэдэнжав
Эрчим хүчний зохицуулах хороо, Тусгай зөвшөөрөл, хяналтын газрын дарга

З.Цэдэнжав
Эрчим хүчний зохицуулах хороо, Тусгай зөвшөөрөл, хяналтын газрын дарга
Д.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын дарга

Д.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын дарга
Б.Энхжаргал
ЭХЗХ, Ахлах мэргэжилтэн

Б.Энхжаргал
ЭХЗХ, Ахлах мэргэжилтэн
С.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежер

С.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежер

Хөтөлбөр

“ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” БҮСИЙН СУРГАЛТ
08:45-09:00

Бүртгэл

COP & CO2 & Төслийн

Видео танилцуулга /COP & CO2 & Төслийн/

09:30-09:45

Дуня Хоффманн
Төслийн удирдагч

Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн

Бүх оролцогч
Дурсгалын зураг авахуулах

Дурсгалын зураг авахуулах

Д.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын дарга

Барилгын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн орчин

З.Цэдэнжав
ЭХЗХ, Тусгай зөвшөөрөл хяналтын газрын дарга

Эрчим хүчний зохицуулалт болон хэмнэлтийн бодлого

Цайны завсарлага

Цайны завсарлага

С.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженер

Орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хууль эрх зүйн орчин ба үзэл баримтлал

Асуулт & Хариулт

Завсарлага

С.Түвшинхүү
Төслийн 4-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Зөвлөх инженер

13:00 - 13:30 - Уур амьсгалын өөрчлөлт ба барилгын дулаан хангамж
13:30 - 14:00 - Цэцэрлэг, сургуулиудын дулаан техникийн шинэчлэлийн үр дүн
14:00 - 14:45 - Цэцэрлэг/сургууль/эмнэлэгтэй танилцах

Цайны завсарлага

Б.Мөнхбаяр
ШУТИС, Барилга архитектурын сургуулийн багш
Цэцэрлэгийн барилгын дотор агаарын чанарт хийсэн хэмжилтийн үр дүн

ШУТИС, Барилга архитектурын сургуулийн багш Б.Мөнхбаяр

Асуулт, Хариулт

Дуня Хоффманн
Төслийн удирдагч
“Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн үр дүн Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффтан

“Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн үр дүн Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн

С.Түвшинхүү
Төслийн 4-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Зөвлөх инженер
Дулааны камерын хэрхэн ашиглах талаар Төслийн IV бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү

Төслийн 4-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Зөвлөх инженер С.Түвшинхүү

Д.Гантулга & Дуня Хоффманн
БХБЯ-ны газрын дарга & Төслийн удирдагч

Дулааны камер хүлээлгэн өгөх үйл ажиллагаа БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга,Төслийн удирдагч Дуня Хоффманн,

С.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженер

Дараа өдрийн сургалтын агуулга, зохион байгуулалтыг танилцуулах ТТөслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженер С.Цэцгээ

Оройн хоол

08:50-09:00

Бүртгэл

С.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженер
Орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, түүний үе шат

Орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, түүний үе шат Төслийн II бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэцгээ

С.Цэрэндаш
Төслийн III бүрэлдэхүүн хэсгийн менежер
Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх боломж ба урьдчилсан нөхцөл

Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх боломж ба урьдчилсан нөхцөл. Төслийн III бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэрэндаш

Д.Дэлгэржаргал
Төслийн 1-р бүрэлдхүүн хэсгийн менежер

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба сайн засаглал Төслийн I бүрэлдэхүүн хэсгийн менежер Д.Дэлгэржаргал

Асуулт, Хариулт

БХБЯ,ЭХЗХ,ГИЗ

Танхим I /Чиглүүлэгч ЭХЗХ/ -Орон нутагт эрчим хүч хэмнэлтийн бодлогын хэрэгжүүлэх нь Илтгэгч: ЭХЗХ ЭХХГ
Танхим II /Чиглүүлэгч БХБЯ/ -Барилгын дулаалгын материал, технологийн заавар, ажлын дараалал дах нийтлэг алдаа, анхаарах асуудал Илтгэгч: БХБЯ, БХТ
Танхим III /Чиглүүлэгч GIZ/ - Төсвийн хөрөнгө оруулалт ба олон нийтийн оролцоо

Завсарлага

ШУТИС, GIZ

Танхим I - Дулааны эх үүсвэрийн үр ашгийг дээшлүүлэх, агаар орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах Илтгэгч: Ж.Цэен-Ойдов, ШУТИС
Танхим II - Барилгын дулаан хамгааллын норм, стандартын талаар Илтгэгч: Б.Мөнхбаяр, ШУТИС
Танхим III - Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт (туршилтын төсөл) Илтгэгч: С.Цэрэндаш, GIZ

Үдийн цай (Хишиг плаза)

Б.Намхайням, С.Цэрэндаш, Б.Мөнхбаяр

Танхим I - Сэргээгдэх эрчим хүч ба дулаан хангамж Илтгэгч: Б.Намхайням, ШУТИС
Танхим II - Ногоон барилгын үнэлгээний систем Илтгэгч: С.Цэрэндаш, GIZ
Танхим III -Барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ Илтгэгч: Б.Мөнхбаяр, ШУТИС

Завсарлага-

О.Пүрэвжал, Г.Батнам, Б.Намхайням

Танхим I - Дулааны сүлжээний горим тохируулга Илтгэгч: О.Пүрэвжал, ШУТИС
Танхим II - Барилгын салбарын ЭХҮА-ийн чадавхыг бэхжүүлэх сургалтын талаар Илтгэгч: Г.Батнам, МБЗТЗХ
Танхим III - Дулааны тоолуур, хэмжих хэрэгсэл, дэвшилтэт технологиуд Илтгэгч: Б.Намхайням, ШУТИС

Цайны завсарлага

ҮТЗЗГ
ЭХЗХ

Дулааны эрчим хүчний үнэ тариф, тариф тооцох аргачлал

С.Түвшинхүү
Төслийн 4-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Зөвлөх инженер

Төслийн 4-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Зөвлөх инженер С.Түвшинхүү

С.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженер
Орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах сургалтаар өгөгдсөн мэдээлэл, цаашид хэрхэн ажиллах Төслийн II бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэцгээ

Төслийн II бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэцгээ

Дуня Хоффманн
Төслийн удирдагч

Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн

Хурлын цахим бүртгэл

Бүртгүүлэх