Мэндчилгээ
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж буй “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” бүс нутгийн сургалтанд оролцож буй салбарын инженер, техникийн ажилтан, албан хаагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
НҮБ-ын Парисын хэлэлцээрт нэгдэн орсон Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14%-иар бууруулах үүрэг хүлээсэн. Энэхүү үндэсний тодорхойлсон хувь нэмэрт барилгын салбар 830 мян.тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан билээ.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нөөцийн хэмнэлттэй тогтвортой ногоон хөгжлийн зорилтыг бид мөн дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах, барилгад сэргээгдэх эрчим хүч хэрэглэх чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Та бүхний энэ удаагийн сургалтаас олж авах мэдлэг нь Барилгын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” болон бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт туссан эрчим хүчний чиглэлийн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж бас найдаж байна.
Энэ сургалтаар Та бүхэн мэдлэг мэдээллийн хүрээгээ тэлж, аймаг, орон нутгийнхаа барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан, амжилттай хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна. Ингээд ногоон хөгжлийн төлөөх та бүхний их үйлсэд амжилт хүсье.
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарт 1998 оноос эхлэн техникийн туслалцаа, хамтын ажиллагааны үе шаттай төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажилласаар ирсэнд Эрчим хүчний зохицуулах хороо талархалтай ханддаг билээ.
Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг 2019-2021 оны хооронд хэрэгжүүлэхээр Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Монгол улсын Эрчим хүчний яам төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж Хороо дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.
Тус төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах, барилгын салбарт ИТА нарыг сургаж, чадавхыг бэхжүүлэх, Барилгын засвар, шинэчлэлийн загвар төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад тодорхой дэмжлэг болсон гэж үзэж байна.
Бүсчилсэн сургалт-Зөвлөгөөний хүрээнд дээрх төслийн үр дүнг таниулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудыг мэдээлэл зөвлөмжөөр хангахад чиглэсэн өргөн хүрээний мэдлэгийг хуваалцах юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавх бэхжих, тусгай зөвшөөрөл, үнэ тарифын зохицуулалт, эрчим хүчний хэмнэлт, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, Зохицуулах зөвлөлүүд, бусад орон нутгийн захиргааны байгууллагууд, ТЗЭ-чид бүрэн мэдээлэл авч цаашид бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.
Цаашид Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан аймаг, нийслэлийн Засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэх, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогт тохирсон эрчим хүч хэмнэлтийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай хамтран ажиллахыг сургалтад оролцогчдоос хүсэж Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
ЭХЗХ-ны дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Удирдахуйн ухааны доктор, Зөвлөх инженер А.Тлейхан
Төслийн удирдагч Дуня Хоффманн
Сургалтад оролцогч та бүхнийг амрыг эрье, Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хэмжээнд эрчим хүчний хангамжийн хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ үед барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт нь хамгийн их яригддаг сэдэв болоод байна. Гэхдээ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт энэ сэдэв илүү том цар хүрээтэй яригдах нь зүйн хэрэг юм. Сайн дулаалгагүй бол өвлийн улиралд хүйтэн барилга байшин, гамшиг бүхий агаарын бохирдолтой байна гэсэн үг бөгөөд энэ нь хүүхэд, ахмад настнуудад нэн аюултай төдийгүй хүн бүрт хор хөнөөл учруулдаг. Үүнийг сайжруулж, илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэх нь Улаанбаатар хотын нэн тэргүүний зорилтуудын нэг юм. Хүндрэлтэй байдлыг шийдвэрлэхийн тулд НЗДТГ, Эрчим хүчний яамтай нягт хамтран ажиллаж энэхүү төслийг боловсруулсан. Төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC) болон Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) санхүүжүүлсэн.
Бид энэ цуврал бүсийн сургалтаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ GmbH) байгууллагаас 2018-2022 оны хооронд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг танилцуулах боломжтой болсондоо баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь өмнөх үйл ажиллагаа дээр тулгуурлаж байгаа тул SDC-ээс санхүүжүүлсэн “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 2” (PIE2) болон Германы Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол дах барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (EEP) гэсэн хоёр төслийг нэгтгэсэн. Хоёр төсөл хүчээ нэгтгэж, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэлтийн янз бүрийн түвшинд дөрвөн үндсэн сэдвээр хамтран ажилласан юм.
Янз бүрийн түвшинд ажиллах нь бүтцийн өөрчлөлтийг зөвхөн нэг цэгт хийдэггүй, өөр өөр өнцгөөс, нийгмийн бүхий л төлөөллөөс эхлүүлэх шаардлагатай байдгаас улбаатай. Энэ төсөл нь эрчим хүчний салбарт 27 жил үргэлжилсэн Монгол-Германы хамтын ажиллагааны цуврал төслүүдийн үргэлжлэл болж, барилга байгууламжийн үр ашиг бага, агаарын бохирдол их зэрэг хүндрэл бэрхшээл нь хамгийн ихээр харагдаж буй Улаанбаатар хотод хэрэгжсэн. Үүний үзэл баримтлалын үндэс нь Ховд, Завхан аймагт хэрэгжсэн “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 1” (PIE 1) төслийн эхний үе шатаас урган гарсан. Иймд төслийн ахисан үр дүнгээ аймгуудад хүргэж байгаадаа баяртай байна.
Сургалтад бид энэхүү цогц тогтолцооны талаарх өөрсдийн үзэл бодлоо танилцуулж, хэлэлцүүлэхээр янз бүрийн оролцогч талуудын төлөөллийг ороолцуулж байна. Хоёр өдрийн турш бид төслийн үр дүнг үзүүлээд зогсохгүй, эрчим хүчний илүү тогтвортой шийдэл нэн шаардлагатай байгаа Монгол улсад үр дүнг хэрхэн урт хугацаанд тогтвортой байлгах талаар Монголын оролцогч талуудад урам зориг өгч, удирдан чиглүүлэхийг хүсэж байна.
Тухайлбал, бид засвар шинэчлэл хийгдсэн нэг барилга нь өөр нэг барилгад шаардлагатай дулааны эрчим хүчийг чөлөөлж чаддаг гэдгийг харуулсан. Иймд, хэмнэж чадсан эрчим хүчээ илүү олон барилгад зарцуулж, нүүрсээр ажилладаг дулааны станц шинээр барихаас хамтдаа сэргийлцгээе.
Үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа!
Доктор Дуняа Хоффманн
GIZ төслийн захирал
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (EEP)
“Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 2” (PIE2)
Бүсийн сургалтын зорилго, чиглэл
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэгч талуудын чадавхийг бэхжүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжсэн GIZ-ийн “Монгол дахь Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Модератор
Г.Эрхэмбаяр
Эрчим хүчний зохицуулах хороо, Ажлын албаны даргаГ.Эрхэмбаяр
Эрчим хүчний зохицуулах хороо, Ажлын албаны даргаД.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын даргаД.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын даргаЦ.Атаржаргал
Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаЦ.Атаржаргал
Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаС.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежерС.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежерХөтөлбөр
“ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” БҮСИЙН СУРГАЛТ
Бүртгэл
Бүртгэл
Видео танилцуулга /COP & CO2 & Төслийн/
Видео танилцуулга /COP & CO2 & Төслийн/
Нээлт /Э.Түвшинчулуун/
Нээлт
Нээлтийн үг /Ц.Чогсомжав/
Нээлтийн үг – Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав
Нээлт /Дуня Хоффманн/
Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн
Дурсгалын зураг авахуулах
Дурсгалын зураг авахуулах
Илтгэл /Д.Гантулга/
Барилгын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн орчин
Илтгэл /Ц.Атаржаргал/
Эрчим хүчний зохицуулалт болон хэмнэлтийн бодлого
Цайны завсарлага
Цайны завсарлага
Илтгэлт /С.Цэцгээ/
Орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хууль эрх зүйн орчин ба үзэл баримтлал
Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь
“Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн үр дүн Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн
Асуулт & Хариулт
Д.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын даргаД.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын даргаЦ.Атаржаргал
ЭХЗХ, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаЦ.Атаржаргал
ЭХЗХ, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаС.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженерС.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженерҮдийн цай
Завсарлага
Илтгэл /С.Түвшинхүү/
Уур амьсгалын өөрчлөлт ба цэцэрлэг, сургуулиудын дулаан техникийн шинэчлэлийн үр дүн
Дулааны эрчим хүчний үнэ тариф, тариф тооцох аргачлал ЭХЗХ, ҮТЗЗГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ /цахимаар/
Илтгэл /П.Хийморьсайн/
ЭХЗХ ЭХХГ-ын мэргэжилтэн П.Хийморьсайн
Асуулт & хариулт/
Асуулт & хариулт/
Цайны завсарлага
Цайны завсарлага
Илтгэл /Б.Мөнхбаяр /
ШУТИС, Барилга архитектурын сургуулийн багш Б.Мөнхбаяр
Дулааны камерын хэрхэн ашиглах талаар
Төслийн 4-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Зөвлөх инженер С.Түвшинхүү
Дулааны камер хүлээлгэн өгөх үйл ажиллагаа
Дулааны камер хүлээлгэн өгөх үйл ажиллагаа БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга,Төслийн удирдагч Дуня Хоффманн,
Дараа өдрийн сургалтын агуулга, зохион байгуулалтыг танилцуулах ТТөслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженер С.Цэцгээ
Оройн хоол
Оройн хоол
Бүртгэл
Бүртгэл
Илтгэлт /С.Цэцгээ/
Орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, түүний үе шат Төслийн II бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэцгээ
Илтгэл /С.Цэрэндаш/
Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх боломж ба урьдчилсан нөхцөл. Төслийн III бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэрэндаш
Илтгэл /Д.Дэлгэржаргал/
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба сайн засаглал Төслийн I бүрэлдэхүүн хэсгийн менежер Д.Дэлгэржаргал
Асуулт, Хариулт
С.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженерС.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженерС.Цэрэндаш
Төслийн III бүрэлдэхүүн хэсгийн менежерС.Цэрэндаш
Төслийн III бүрэлдэхүүн хэсгийн менежерД.Дэлгэржаргал
Төслийн 1-р бүрэлдхүүн хэсгийн менежерД.Дэлгэржаргал
Төслийн 1-р бүрэлдхүүн хэсгийн менежерЦайны завсарлага
Цайны завсарлага
Илтгэгч /ЭХЗХ, БХБЯ, GIZ/
Танхим I /Чиглүүлэгч ЭХЗХ/ -Орон нутагт эрчим хүч хэмнэлтийн бодлогын хэрэгжүүлэх нь Илтгэгч: Б.Энхжаргал, ЭХЗХ
Танхим II /Чиглүүлэгч БХБЯ/ -Барилгын дулаалгын материал, технологийн заавар, ажлын дараалал дах нийтлэг алдаа, анхаарах асуудал Илтгэгч: Ц.Түвшинхүү GIZ
Танхим III /Чиглүүлэгч GIZ/ - Төсвийн хөрөнгө оруулалт ба олон нийтийн оролцоо Илтгэгч: Д.Дэлгэржаргал, GIZ
Асуулт & хариулт
Асуулт & хариулт
Завсарлага
Завсарлага
Танхим I - Дулааны эх үүсвэрийн үр ашгийг дээшлүүлэх, агаар орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах Илтгэгч: Ж.Цэен-Ойдов, ШУТИС
Танхим II - Барилгын дулаан хамгааллын норм, стандартын талаар Илтгэгч: Б.Мөнхбаяр, ШУТИС
Танхим III - Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт (туршилтын төсөл) Илтгэгч: С.Цэрэндаш, GIZ
Асуулт & хариулт -
Асуулт & хариулт
Үдийн цай (Молор-Эрдэнэ ресторан)
Үдийн цай (Молор-Эрдэнэ ресторан)
Илтгэгч /P.Бямбацогт, С.Цэрэндаш, Б.Мөнхбаяр/
Танхим I - Сэргээгдэх эрчим хүч ба дулаан хангамж Илтгэгч: P.Бямбацогт, ШУТИС
Танхим II - Ногоон барилгын үнэлгээний систем Илтгэгч: С.Цэрэндаш, GIZ
Танхим III -Барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ Илтгэгч: Б.Мөнхбаяр, ШУТИС
Завсарлага-
Завсарлага-
Илтгэгч /О.Пүрэвжал, Г.Батнам, Р.Бямбацогт/
Танхим I - Дулааны сүлжээний горим тохируулга Илтгэгч: О.Пүрэвжал, ШУТИС
Танхим II - Барилгын салбарын ЭХҮА-ийн чадавхыг бэхжүүлэх сургалтын талаар Илтгэгч: Г.Батнам, МБЗТЗХ
Танхим III - Дулааны тоолуур, хэмжих хэрэгсэл, дэвшилтэт технологиуд Илтгэгч: : Р.Бямбацогт, ШУТИС
Цайны завсарлага
Цайны завсарлага
Илтгэлт /С.Цэцгээ/
Төслийн II бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэцгээ
Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа
Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа
Хаалтын үг /Д.Гантулга,Ц.Атаржаргал,Дуня Хоффманн/
БХБЯ, ББМҮБХЗ газрын дарга Д.Гантулга
ЭХЗХ, ЭХХГ-ын дарга Ц.Атаржаргал
Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн