Мэндчилгээ
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж буй “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” бүс нутгийн сургалтанд оролцож буй салбарын инженер, техникийн ажилтан, албан хаагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
НҮБ-ын Парисын хэлэлцээрт нэгдэн орсон Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14%-иар бууруулах үүрэг хүлээсэн. Энэхүү үндэсний тодорхойлсон хувь нэмэрт барилгын салбар 830 мян.тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан билээ.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нөөцийн хэмнэлттэй тогтвортой ногоон хөгжлийн зорилтыг бид мөн дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах, барилгад сэргээгдэх эрчим хүч хэрэглэх чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Та бүхний энэ удаагийн сургалтаас олж авах мэдлэг нь Барилгын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” болон бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт туссан эрчим хүчний чиглэлийн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж бас найдаж байна.
Энэ сургалтаар Та бүхэн мэдлэг мэдээллийн хүрээгээ тэлж, аймаг, орон нутгийнхаа барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан, амжилттай хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна. Ингээд ногоон хөгжлийн төлөөх та бүхний их үйлсэд амжилт хүсье.
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарт 1998 оноос эхлэн техникийн туслалцаа, хамтын ажиллагааны үе шаттай төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажилласаар ирсэнд Эрчим хүчний зохицуулах хороо талархалтай ханддаг билээ.
Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг 2019-2021 оны хооронд хэрэгжүүлэхээр Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Монгол улсын Эрчим хүчний яам төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж Хороо дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.
Тус төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах, барилгын салбарт ИТА нарыг сургаж, чадавхыг бэхжүүлэх, Барилгын засвар, шинэчлэлийн загвар төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад тодорхой дэмжлэг болсон гэж үзэж байна.
Бүсчилсэн сургалт-Зөвлөгөөний хүрээнд дээрх төслийн үр дүнг таниулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудыг мэдээлэл зөвлөмжөөр хангахад чиглэсэн өргөн хүрээний мэдлэгийг хуваалцах юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавх бэхжих, тусгай зөвшөөрөл, үнэ тарифын зохицуулалт, эрчим хүчний хэмнэлт, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, Зохицуулах зөвлөлүүд, бусад орон нутгийн захиргааны байгууллагууд, ТЗЭ-чид бүрэн мэдээлэл авч цаашид бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.
Цаашид Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан аймаг, нийслэлийн Засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэх, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогт тохирсон эрчим хүч хэмнэлтийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай хамтран ажиллахыг сургалтад оролцогчдоос хүсэж Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
ЭХЗХ-ны дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Удирдахуйн ухааны доктор, Зөвлөх инженер А.Тлейхан
Төслийн удирдагч Дуня Хоффманн
Сургалтад оролцогч та бүхнийг амрыг эрье, Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хэмжээнд эрчим хүчний хангамжийн хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ үед барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт нь хамгийн их яригддаг сэдэв болоод байна. Гэхдээ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт энэ сэдэв илүү том цар хүрээтэй яригдах нь зүйн хэрэг юм. Сайн дулаалгагүй бол өвлийн улиралд хүйтэн барилга байшин, гамшиг бүхий агаарын бохирдолтой байна гэсэн үг бөгөөд энэ нь хүүхэд, ахмад настнуудад нэн аюултай төдийгүй хүн бүрт хор хөнөөл учруулдаг. Үүнийг сайжруулж, илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэх нь Улаанбаатар хотын нэн тэргүүний зорилтуудын нэг юм. Хүндрэлтэй байдлыг шийдвэрлэхийн тулд НЗДТГ, Эрчим хүчний яамтай нягт хамтран ажиллаж энэхүү төслийг боловсруулсан. Төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC) болон Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) санхүүжүүлсэн.
Бид энэ цуврал бүсийн сургалтаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ GmbH) байгууллагаас 2018-2022 оны хооронд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг танилцуулах боломжтой болсондоо баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь өмнөх үйл ажиллагаа дээр тулгуурлаж байгаа тул SDC-ээс санхүүжүүлсэн “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 2” (PIE2) болон Германы Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол дах барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (EEP) гэсэн хоёр төслийг нэгтгэсэн. Хоёр төсөл хүчээ нэгтгэж, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэлтийн янз бүрийн түвшинд дөрвөн үндсэн сэдвээр хамтран ажилласан юм.
Янз бүрийн түвшинд ажиллах нь бүтцийн өөрчлөлтийг зөвхөн нэг цэгт хийдэггүй, өөр өөр өнцгөөс, нийгмийн бүхий л төлөөллөөс эхлүүлэх шаардлагатай байдгаас улбаатай. Энэ төсөл нь эрчим хүчний салбарт 27 жил үргэлжилсэн Монгол-Германы хамтын ажиллагааны цуврал төслүүдийн үргэлжлэл болж, барилга байгууламжийн үр ашиг бага, агаарын бохирдол их зэрэг хүндрэл бэрхшээл нь хамгийн ихээр харагдаж буй Улаанбаатар хотод хэрэгжсэн. Үүний үзэл баримтлалын үндэс нь Ховд, Завхан аймагт хэрэгжсэн “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 1” (PIE 1) төслийн эхний үе шатаас урган гарсан. Иймд төслийн ахисан үр дүнгээ аймгуудад хүргэж байгаадаа баяртай байна.
Сургалтад бид энэхүү цогц тогтолцооны талаарх өөрсдийн үзэл бодлоо танилцуулж, хэлэлцүүлэхээр янз бүрийн оролцогч талуудын төлөөллийг ороолцуулж байна. Хоёр өдрийн турш бид төслийн үр дүнг үзүүлээд зогсохгүй, эрчим хүчний илүү тогтвортой шийдэл нэн шаардлагатай байгаа Монгол улсад үр дүнг хэрхэн урт хугацаанд тогтвортой байлгах талаар Монголын оролцогч талуудад урам зориг өгч, удирдан чиглүүлэхийг хүсэж байна.
Тухайлбал, бид засвар шинэчлэл хийгдсэн нэг барилга нь өөр нэг барилгад шаардлагатай дулааны эрчим хүчийг чөлөөлж чаддаг гэдгийг харуулсан. Иймд, хэмнэж чадсан эрчим хүчээ илүү олон барилгад зарцуулж, нүүрсээр ажилладаг дулааны станц шинээр барихаас хамтдаа сэргийлцгээе.
Үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа!
Доктор Дуняа Хоффманн
GIZ төслийн захирал
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (EEP)
“Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь, Үе шат 2” (PIE2)
Бүсийн сургалтын зорилго, чиглэл
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэгч талуудын чадавхийг бэхжүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжсэн GIZ-ийн “Монгол дахь Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Модератор
Ц.Атаржаргал
Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаЦ.Атаржаргал
Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаХөтөлбөр
“ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” БҮСИЙН СУРГАЛТ
Бүртгэл
Бүртгэл
Видео танилцуулга /COP & CO2 & Төслийн/
Видео танилцуулга /COP & CO2 & Төслийн/
Нээлт
Нээлт /Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /
Нээлт.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар
GIZ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгч Даниел Пассон
Дурсгалын зураг авахуулах
Дурсгалын зураг авахуулах
Илтгэл /Д.Гантулга/
Барилгын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн орчин
Илтгэл /Б.Ерөн-Өлзий/
ЭХЯ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий
Цайны завсарлага
Цайны завсарлага
Илтгэл /ТНБД Э.Баттулга/
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, Эрчим хүч, барилгын салбарын оролцоо, хамтын ажиллагаа БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга
Илтгэл /Н.Мөнгөнчимэг/
Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах түншлэл, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил
Илтгэл /Ц.Атаржаргал/
Эрчим хүчний зохицуулалт болон хэмнэлтийн бодлого
Асуулт & Хариулт
Д.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын даргаД.Гантулга
БХБЯ, ББМҮБХЗ газрын даргаЦ.Атаржаргал
ЭХЗХ, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаЦ.Атаржаргал
ЭХЗХ, Эрчим хүч хэмнэлтийн газрын даргаС.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженерС.Цэцгээ
Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн менежер, Монгол улсын зөвлөх инженерҮдийн цай
Завсарлага
Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь
“Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн үр дүн Төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн
Илтгэлт /С.Цэцгээ/
Орон нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хууль эрх зүйн орчин ба үзэл баримтлал
Төслийн IV бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү
Илтгэл /М.Болд/
Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх боломж
МНСК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТоС холбооны зөвлөх М.Болд
Цайны завсарлага
Цайны завсарлага
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба сайн засаглал Төслийн I бүрэлдэхүүн хэсгийн менежер Д.Дэлгэржаргал
Илтгэл /Б.Мөнхбаяр/
Барилгын дотор агаарын чанар, хэмжилтийн үр дүн, цаашид анхаарах асуудал
Эрчим хүчний зохицуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар ЭХЗХ, ҮТЗЗГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ
Асуулт & хариулт
Асуулт & хариулт
GIZ-ээс Талархалын гэрчилгээ гардуулах
GIZ-ээс Талархалын гэрчилгээ гардуулах Төслийн удирдагч хадагтай Дуня Хоффманн
Оройн хоол
Оройн хоол